Осама бен Ладены нуугдаж байсан газрыг Герман зааж өгчээ

Дэлхийн №1 террорист гэгдэж байсан Осама бен Ладены нуугдаж байсан газрын талаарх мэдээллийг америкийн тал Германы Холбооны тагнуулын албанаас хүлээж авч байсан талаар Bild сонинд мэдээлжээ.

Тэнд дурдсанаар, чухамхүү BND л “Аль-Каида”-ын удирдагч Пакистаны газар нутагт орогнож байгаа талаар Вашингтонд мэдээлсэн аж.

Бен Ладены нуугдаж байсан газрын тухай мэдээллийг германы тагнуулд олон жилийн турш ажиллаж байгаа пакистаны тусгай албаны нэгэн агент өгсөн гэнэ.


Дашрамд өгүүлэхэд, Осама бен Ладен 2011 оны тавдугаар сарын 2-нд Пакистаны газар нутаг дээр америкийн тусгайгийнхны явуулсан ажиллагааны үр дүнд хөнөөгдсөн билээ.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ