Ихэр охидоо дагуулан эх орондоо ирсэн Э.Минжинсорын бухимдал
“Спайк” хамтлаг нь тарсны дараа бие даасан уран бүтээл хийгээд олигтой амжилт олоогүй дуучин Э.Минжинсор Америкт олон жил амьдарсны эцэст эх орондоо байгаа.
Дуучин бүсгүйг харь оронд зовж зүдэрсэндээ нутгаа зорьсон гэж элдвээр ярьж бичиж буй талаар сонсоод Э.Минжинсор “Америкт найман жил болоод ирсэний дараа миний тухай гарсан мэдээллийн дор комментууд их байдаг байлаа.
Сайхан коммент үлдээсэн хүмүүст би талархаж бас бахархдаг. Харин намайг Америкт хэцүү байсан болоод л ирээ биз, их царай алдсан байна гэх мэт комментууд үлдээгчдэд хандаж хэлэхэд би Америкт дунджаас дээгүүр амьдралтай байсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ