Үндэсний үйлдвэрлэгчид хандив, тусламжаа ирүүлсээр байна

Зүүн аймгуудад гарсан түймрийн эрсдэлийг бууруулахад зориулж ХХААЯ-наас харъяа газрууд, төсөл, хөтөлбөрийн газрууд, салбарын үйлдвэрүүдэд тусламжийн уриалга гарган эхний ээлжинд бэлнээр 23.4 сая төгрөг, 17.8 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 5.3 сая төгрөгийн 13 тн тэжээл, 4.7 сая төгрөгийн малын эм, 18.0 сая төгрөгийн газар тариалангийн зориулалттай техник цугларсныг ХХАА-н сайд Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 21-24-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Норовлин, Дадал, Дорнод аймгийн Баян-Уул,Дашбалбар, Баяндун суманд ажиллаж, хүлээлгэн өгсөн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ