Рианна хувцасны дэлгүүрээс таван сая ам.доллар нэхэмжиллээ
Их Британийн “Topshop” бэлэн хувцасны сүлжээ дэлгүүр дуучин Рианнагийн зурагтай майк худалдаанд гаргасан. Харин үүнд нь Рианнагийн менежерүүд ихэд дургүйцэж, сүүлийн жил гаруйн хугацаанд хэлцэл хийхийг хүссэн ч шийдлээ олоогүй. Асуудлын гол нь Рианнагийн зурагтай уг майк борлуулалт өндөртэй байгаа хэдий ч Рианна нэг ч төгрөгийн ашиг хүртэж чадахгүйтэй холбоотой.
Түүний зурагтай майкийг зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэж, борлуулсныхаа төлөө “Topshop” сүлжээ дэлгүүр таван сая ам.доллар төлөх ёстой хэмээн Рианнагийн менежер нь нэхэмжлэл гаргажээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ