Араар тавилтыг хэрхэн даван туулах вэ?

Юуны өмнө хосууд араар тавилтыг цаг хугацаа эмчилнэ хэмээн нэг нь уучилсан болж нөгөө нь уучилуулсан болж дахиж сөхөхгүй хэмээн зүгээр л хар авдартаа хийгээд дангинатал түгжчихнэ гэж санадаг. Гэхдээ энэ нь уг зүйлийг мартахад хүргэдэггүй, асуудлыг харин ч зарим тохиолдолд дэвэргэдэг. Зөөлөн сэтгэлтэй, итгэмтгий хүмүүст энэ бүүр ч их хүндээр тусаж сэтгэлзүйн хямрал ч болох нь бий. Хосууд үүнээс болж хөндрийрч нэг нэгнийгээ дотроо хардаж байж суух аргагүй болдог ба тэд өмнө нь байсан итгэлээ дээрх аргаар хэзээ ч олж авахгүй юм. Тэгвэл дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээд үзэхийг хүсье.


1. Хэзээ ч нууц амрагтайгаа дахиж бүү холбогд, түүнтэй учирч болох огтлолцож болох тэр бүх боломжуудыг үгүй хий. Учир нь эргээд учрах вий гэсэн бодол чиний ханийн бодлоос хэзээ ч салахгүй.


2. Нууц амраг чиний сонголт чинь биш л юм бол түүнийг үгүйсгэсэн, үзэн ядсан байдлаар мессеж бичэж чат үлдээж түүнийгээ болж өгвөл ханьдаа санамсаргүй байдлаар үзүүлэх хэрэгтэй. Энэ түүний хувьд бараг ялалт шиг санагдана.


3. Оройтох, найз нөхөдтэйгээ уулзах, өөр бусад шалтгаанаар оройтох асуудлуудаа болих, эсвэл хэсэг хугацаанд амралтаа авсан ч болно.


4. Бүхий л хайраа гэр бүлдээ гэх зарчимыг хэрэгжүүл.


5. Өдөр болгон ярилц, түүнтэй ярилцах бүхий л боломжуудыг хайж, түүний сэтгэлийг татахын тулд чадах бүхнээ хий.


6. Бүх үнэнийг хэл. Учир нь түүнд чамайг яагаад өөрийг нь хуурсан тухай түмэн яагаад яагаад асуулт байгаа. Үнэн ярьж байгаагаа чадвал нотол. Хэт их хүнд асуудал байгаа бол багасгаж ярих хэрэгтэй. Гэхдээ чиний хань чиний тухай бүх үнэнийг мэддэг байх эрхтэй гэдгийг мартаж болохгүй.


7. Өдөр бүр түүнийг асуугаагүй байхад ч хаана яваагаа юу хийж яваагаа байнга мэдэгдэж, тайлбар өгч байх хэрэгтэй


8. Мэдээж чи янз бүрийн доромжлол, эсэргүүцэл, тэр байтугай санаанд ч ороогүй зүйлүүдийг хүлээж авч магадгүй. Өөрийнхөө юу хийснийг санан байж тэсэх л хэрэгтэй дээ.


9. Байдал дээрдвэл дахиад л бүх хайраа гэр бүлдээ зарчимаасаа бүү хазайгаарай гэж дахин зөвлөх байна.

Эцэст нь хэлэхэд хүний амьдралд янз бүрийн нь л учрал байдаг. Энэ нь чиний хэн бэ гэдгээс шалтгаалж олон янзын өрнөлтэй. Үнэхээр тэр болгонд чи өөрийн эрхгүй хөл алдаад байвал хамгийн хайртай хүнээ хамгийн муухайгаар ингэж доромжилоод байгаадаа дүгнэлт хийж тэр хүнийг ч гэсэн өөрөөсөө тавьж явуулах зоригтой бас хийсэн бол хариуцлагаа хүлээх чадвартай байх хэрэгтэй. Учир нь бид мөнх амьдрахгүй. Хэн нэгний голдоо орсон гомдол чиний сүнсэнд чинь шингэж хойчид чинь хар мөрөө үлдээдэг юм шүү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ