Залуус карьераа ямар ажлаас эхлэх хэрэгтэй вэ?

Хөдөлмөрийн зах зээлд таныг тодорхойлох маш өргөн боломж, шийдвэрлэх асуудлууд таныг хүлээж байгаа. Хийх эхний алхам бол өөрийн хүсэл сонирхол, ур чадварт тулгуурлан сонголтоо хийх хэрэгтэй.Аль болох эерэгээр шийдвэр гаргаарай. Чамд тохирохгүй ажлыг анхны гараа болгон сонгох хэрэггүй.

Ажлаас халагдах, ажлаа солих

Ажлаас гарах үед өөрийн амьдралын үүрэг хариуцлагын талаар санаа бүү зов. Хүнд өдрүүд улиран одох болно.Үргэлж нээлттэй байж, албан тушаалаа ахиулах боломжуудыг хай.Сайн ажил хийхийн тулд дараах зүйлсийг хийгээрэй.
Өөрийнхөө ур чадвар, итгэл найдвар, амбиц, хувийн зан чанар болоод дутагдалтай зүйлсийнхээталаар бүрэн ойлголттой бол.
Боломжит албан тушаалын цар хүрээний талаар сайн ойлголттой болох
Тэдгээр боломжуудыг өөрийн ур чадварт тохируулан ашиглах
Өөрийнхөө нөхцөл байдал, өр шир, гэр бүлийн асуудлаа бүрэн ойлгох

Өөрийгөө үнэн зөвөөр үнэлэх нь CV бичих, ажлын өргөдөл бичих түүнчлэн ярилцлаганд ороход маш чухал хэрэгтэй зүйл юм.

Ажлын туршлага

Хүн бүр хаа нэгтэйгээс ажлын гараагаа эхлэх хэрэгтэй учраас хэдий та чадварлаг нэгэн байсан ч гэсэн шууд л удирдах албан тушаалд очно гэж бүү бодоорой. Шат дараатайгаар урагшлахад бэлтгэлтэй байж, хамт олонтойгоо ярилцаж, ажлын саналын талаарх төрөл бүрийн боломжуудыг судлаарай.
Хэрэв хүсч байгаа албан тушаалдаа очих аз дутагдаж байгаа бол ажлын туршлага хуримтлуулж, өөрийн хаалгыг нээх алхмуудыг хийгээрэй. Ажил олгогчид таныг ажилд томилох нь таныг санаачлагатай гэдгийг баталж байгаа хэрэг бөгөөд хэрэв та ч, ажил олгогч ч хоёр талаас хүлээн зөвшөөрч, түр хугацаагаар ч болов томилж байгаа бол урагш ахих том боломж бүрдлээ л гэсэн үг.
Богино хугацааны гэрээгээр ажиллаж байгаа үедээ байгууллагын талаарсудалж, янз бүрийн ажил байгаа эсэхийг судал. Хэрэв өөр бусад ажлын байр байгааг та тодорхойлж чадах юм бол ямар ажил байгаагөөрийгөө тухайн ажлын байранд тавихаас өмнө судал. Магадгүй энэ таньд гайхалтай сайхан санагдаж болох юм. Танай ажил олгогчид CV болон өргөдөл хүлээж авахдаа хүний нөөцийн хэлтэстэй уулзажюу ярилцаж, ямар төрлийн ур чадварыг голчлон анхаарч байгааг олж мэд.
Ямар нэг ажилд томилох нь ихэвчлэн бүтэн цагийн байнгын ажил болж хувирдаг.Таны гэрээ сунгагдаагүй ч гэсэн тухайн ажлын байранд сул орон тоо гарвал тэд таныг дуудна гэж бодож байж болох юм.
Таньд тохирох салбар, эсвэл компаниа нэгэнт олчихсон бол ажил хайж, өргөдлөө гарга. Хэрэв таньд тохирох ажлын байр байхгүй бол тэдгээр газрууд руугаа хэдийгээр одоо тохирох ажлын байр зарлагдаагүй байгаа ч гэсэн таны ур чадварт тохирох ямар нэг ажил зарлагдах боломжтой бол захидал бичих хэрэгтэй.

Өөрийн ажил олгогчоо сонгох нь таны сонголт юм

Ажил олгогчдыг зөвхөн үйл ажиллагаа явуулж байгаа салбараар нь биш маш олон зүйлээр тодорхойлох боломжтой. Олон ажилчид, оффисийн соёл, эзэмшил, менежментийн бүтэц, ажилчдаа хөгжүүлэх арга барил гээд боломжит ажил олгогчоороо сонгох шийдвэр гаргах үедээ харах маш олон түлхүүр зүйлс бий.
Хүн бүр тодорхой нэг орчинд ажиллахаараа өөр өөр байдаг. Тиймээс өөрийн шалгуурыг бий болгож, өөртөө тохирох компаниудыг шалга.
Ажлын заруудыг хайх үедээ компани бүрийг ямаршуу төрлийн компани болохыг дараах аргаар шалгаарай:
• Стиль - Хэн энэ материалыг яагаад бичсэн бэ? CV бичдэг шигээ байгууллагын бүтцийг судал.Энэ үнэхээр таны сонирхлыг татаж байна уу? Аль эсвэл улиг болсон компани уу? Гэдгийг шалга.
• Гүн гүнзгий байдал – Та хэр их мэдээлэл авсан бэ? Тэд үнэхээр онцгой зорилго зорилт тодорхойлсон байна уу? Аль эсвэл ерөнхий ажил үүргийн талаар мэдээлэл өгсөн байна уу?
• Дутагдал – Компаний талаар чамд хэлээгүй ямар нэг юм байна уу? Интернэт ашиглан байгууллагын тухай олж мэд. Тэд ажилтан элсүүлэх арга хэрэгслийн талаарх түүхээ барагтай л бол хэлдэггүй.
•Давтамж – Хэрэв тухайн компани чадварлаг ажилчдыг авах ажлын зар байн байн зарладаг бол энэ компаниас татгалзах хэрэгтэй.
Шинэ ажлын байрны зарыг байнга үзэж, найз нөхөд, хамт олонтойгоо боломжит ажлын байрны зар байгаа эсэхийг судлахаа бүү мартаарай.
Шинэ ажилд тань амжилт хүсье!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ