Хүртээмжтэй даатгалыг арилжааны банкаар дамжуулан хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа
Энэ хүрээнд 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгагчдын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Арилжааны банкуудыг төлөөлөн Монгол улсын ТОП 4-н банкны нэг Төрийн банкны хооронд “ХҮРТЭЭМЖТЭЙ ДААТГАЛЫГ АРИЛЖААНЫ БАНКААР ДАМЖУУЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ” хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Тус арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын газрын дарга С.Ганболд, Монголын Даатгагчдын холбооны ерөнхийлөгч Ж.Бат-Орших, Монголын Даатгалын зуучлагчдын холбооны ерөнхийлөгч Ш.Батчимэг, Төрийн банкны Тэргүүн орлогч захирал Б.Ганболд нар олцлоо.
Дээрх санамж бичиг батлагдснаар иргэн бүрт даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого, хүртээмжтэй даатгалыг арилжааны банкаар дамжуулан зуучлах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, даатгалын салбарт Олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг нэвтрүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудад даатгалын чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, сургалт, семинар зохион байгуулах, Төрийн Банкны Монгол орон даяар байршсан 540 салбар, нэгжээрээ дамжуулан хүртээмжтэй даатгалыг хүргэх, иргэдийн даатгалын боловсролыг дээшлүүлэх зэрэг даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр оролцогч талууд хамтран ажиллах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ