Хятад эр “эхнэр” хулгайлав
{!!!right!!!}Гуандун мужийн Далянь хотын оршин суугч Лю Хун хэмээх 32 настай хятад эр эцэг, эхдээ найз бүсгүйтэй гэдгээ нотлон харуулахын тулд гудамжинд явж байсан нэгэн эмэгтэйг хулгайлжээ. Хамаг анхаарлаа ажилдаа хандуулдаг Лю Хун харин ариун хайрын хувьд амжилт гэдгийг мэдэлгүй өдий насалжээ.
Эцэг, эх нь түүнийг эхнэр авч чаддаггүй өрөвдмөөр амьтан хэмээн байнга л үгээр хатгадаг байсан аж. Тиймээс боломжийн амьдралтай банкны ажилтан залуу санаачлагыг гартаа авахаар шийдсэн байна. Тэрбээр цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн модны ард нуугдаж, хажуугаар нь эмэгтэй хүн зөрвөл түүнийг хулгайлна гэдгээс өөр олигтой зүйл бодож олж чадаагүй бололтой.
Ийнхүү түүнд олзлогдсон нэгэн эмэгтэйн гарыг ар нуруунд нь боож, аманд нь наалтуур наажээ. Эмэгтэйг хулгайлсан даруйдаа тэрбээр түүнтэй сууна гэдгээ мэдээлсэн байна. Хулгайлсан эмэгтэйг гэртээ авчирсны дараа сайхь эр гэрлэлтийн бичиг баримтаа бүрдүүлэхээр явжээ. Харин энэ хойгуур өнөөх бүсгүй гараа суллаж, найз залуу руугаа утасдсан байна. Найз залуу нь цагдаад мэдэгдсэнээр эхнэрийн "эрлэг" баригджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ