Г.Эрдэнэчимэг: Монголын хайртай хүүтэй суусандаа бахархдаг

{!!!right!!!}Гавьяат жүжигчин С.Жавхлан маргааш Хар сүлд амилуулах гэж байна. Тэрбээр зүүн аймгуудаар явж хар дэл цуглуулсан гэнэ. Ийнхүү гэр бүлээрээ галын тэнгэр, бөө мөргөл шүтэж, бүр бөөгийн онгодтой гэж ярих дуучны эхнэр Г.Эрдэнэчимэг ч мөн бөө мөргөл, монгол ёс заншлын талаар илүү мэдлэгтэй нэгэн болжээ.

Тэрбээр саяхан “Монголоороо” төвөө нээсэн бөгөөд тус төвийн үйл ажиллагаа нь хүүхдүүдэд уртын дуу, бий биелгээ, монгол наадгай тоглоом заах гэнэ. Эл бүгдийг Г.Эрдэнэчимэг өөрөө үлгэрлэн дагуулж, хүүхдүүдэд зааж эхэлсэн байна шүү. Дуучин бүсгүйн хувьд хэдхэн хоногийн өмнө “Бүсгүйчүүд” нэвтрүүлэгт оролцсон агаад амьдралынхаа нууцаас дэлгэн ярьжээ.

Тэр тухайгаа тэрбээр “Гурван хүүхдээ би эмнэлэгт төрүүлж үзээгүй. Мөн ханиа чи гэдэггүй, та хэмээн хүндэтгэн дууддаг. Монгол түмний хайртай хүүтэй ханилсандаа би үнэхээр бахархдаг. Цаашид энэ хүний нэр төрийг сэвтээж, хий гишгэж гэнэдэхгүй явахыг хичээнэ” хэмээн ярьжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин