Н.Энхбаяр цагаан сарын дараа юу хийх бол
МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирээд байгаа. Сар шинийн баяраар гэртээ байж, намынхаа ахмадуудад хүндэтгэл үзүүлэх гэнэ. Өнгөрсөн аравдугаар сард ирэхдээ Шинэчлэлийн засгийн газрын асуудалд нэлээд хутгалдаж улстөрийн хүрээнд чамгүй шуугиан дэгдээгээд буцсан.
Түүний АН-ын дарга асан Н.Алтанхуягтай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан нь хүчингүй бол намын нөхөд нь засагт эзлэх квот нь багассан юм. Өмнө нь түүний эх орондо ирэх сургаар улстөрийнхүрээнийхэн нэлээд бужигналдаж байсан бол энэ удаа мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрч байна.
Цагаан сарын дараа Н.Энхбаяр төрийн ордноор орох нь тодорхой. Харин ээлжит шуугианаа тарих уу, чимээгүйхэн явах уу гэдэг таамаг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ