Ядуу ч гэсэн төрийн тэргүүний ямба

Африкийн орнуудын хаад, ерөнхийлөгч, ихэс дээдэс хэмжээлшгүй их эрх дарх эдэлдэг тухай мэдээлэл дэлхий дахин түгсээр байдаг бол Зимбабве улсын ерөнхийлөгч асан Роберт Мугабе 91 насныхаа ойг хүн сонсоод итгэмгүй тансаг хийх гэж байгаа аж. Саяхан албан тушаалаасаа огцорсон тэрээр энэ сарын 28-нд насныхаа найрыг Викториа хүрхрээнээс холгүй газар өргөн дэлгэр хийж, тансаг спа-зочид буудалд 20 мянган зочид урьсан байна. Сонирхолтой нь зочдын зоогонд зориулж хоёр заан, хоёр одос үхэр, таван зээр, нэг арслан төхөөрөх захиалга өгсөн байна. Үүний дээр Хятадаас нэмэж27 заан авчруулах болжээ.

Le Figaro сонинд тэмдэглэснээр, орон нутгийн дархан цаазат газраас ан агнах зөвшөөрөл авах яриа хэлэлцээ явагдаж байгаа аж. Харин байгаль хамгаалагчид болоод олон нийт энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд тус улсын засгийн газар дархан цаазат газраас ан агнах тодорхой тооны зөвшөөрөл жил бүр олгодог ч гэсэн эргээд хяналт шалгалт огт тавьдаггүй байна.

Үргэлжлэлийг эндээс

Гэвч энэ явдал тус улсын тэргүүний хувьд асуудал биш бөгөөд тансаг найрандаа гар таталгүй бэлдэж байгаа гэнэ. Өнгөрсөн жилийн найрандаа тэрээр агаарын 90 бөмбөлөг хөөргөж, 90 үхэр гаргаж байсаны дээр 90 килограмм бялуу хийлгэж байжээ. Тэр бүх зардал нь нийт 40 сая доллар болж байсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ