Өнөөгийн гал усны гамшгийг Богд хаан зууны өмнөөс зөгнөн хэлж байж

Өнөөдөр тохиож байгаа энэ бүх гамшигийг харин хэдэн зууны тэртээгээс зөн совинт мэргэд урьдчилан харж сануулж сэрэмжлүүлж байсан байх юм. Өнөө үеийнхэн наймдугаар Богдын талаар бага сага мэднэ. Гэхдээ түүний ирээдүйг зөгнөсөн бошго (ирээдүйг зөгнөсөн номлол, гэрээс гэж ойлгож болно) талаар өнөө хүртэл огт мэддэггүй байлаа. Монголчууд шашин шүтэх ёсгүй мэт хавчигдаж ирсэн болохоор Богд гэгээнтэний номлол, буддын сургаалийн үнэн мөн чанарыг төдийлөн сайн таниж мэдээгүйн дээр хутагт хувилгааны зөнч мэргэн сургаалыг өнөө хүртэл өргөн олон нийтэд нээн толилуулж байсангүй.

Харин тэдгээр сургаал номлолыг Монгол түмнээ дахин шинээр өргөн толилуулсан ачтан бол бурханч лам Б.Пүрэвбат. Бурханы номын эрдэмд гийсэн энэ хүн бид талархаж явах нь зүй. Тэрээр эмхэтгэсэн нэгэн номондоо "Бид үнэний ухаанаар шинжвээс улс орныхоо байр байдал, ирэх жилийн өнгө аяс энэ бүгдийг амархан мэдэж болно. Хамгийн гайхамшигтай нь бид өөрсдөө сайн муу явах бүх үйлээ атгаж төрдөг учраас амьдралыг өөрчлөх бүрэн боломжтой” гэсэн нь өнөөдөр хүмүүст нэгийг бодогдуулах болов уу.

Энэ гэрээслэлд хэцүү цагийг даван туулах хамгийн гол зам нь авралтай зөв үзлийг барих явдал гэдгийг хутаг хувилгаад номлож, “Баян сайн бөгөөс ядарсан нэгэнд туслах хэрэгтэй. Номч мэргэн бол мунхаг, харанхуй нэгэнд тусал” гэжээ.
Түүнчлэн хутагтын ирээдүйг зөгнөж, зөв үзлийг номлосон гэрээслэлийг олноо түгээж, тараах аваас ач тус нь ирэхийг наймдугаар Богд номлохдоо: “Миний энэ сургаалыг нэгэн сарын дотор нэгэн удаа дуудваас гэрийн барцад арилмой. Хоёр удаа дуудваас гадаад саад барцад арилна. Гурван удаа дуудваас гурван муу заяанд учрахгүй, гучин гурван төрөлдөө бурханы оронд надтай учирюу” гээд “ хэрэв би худал номлол гаргасан байх юм бол, зөвийг буруу тийш нь аваачъя гэсэн бол, сайн муу ч гэсэн 51 төрлийг үзүүлэгч Абидын хувилгаан богд Жавзандамбын гэгээн дахиж бүү болоё. Бурхан бүү болоё. Тангарагаа эвдэе, тамын ёроол сахьяу” хэмээн тангараглажээ.

Хориннэгдүгээр зуунд дотоод соёл монголчуудаас эхэлж хүн төрөлхтөнд түгэн дэлгэрнэ гэсэн бошго бас байдаг аж. Ингээд наймдугаар Богд Жавзандамба хутагтын гэрээслэлээс толилуулъя.

Ишлэл 1: “Ирээдүйг иш үзүүлсэн бошгууд”, хуудас 136-137. “Төмөр хулгана жилээс усан бичин жил хүртэл (1900-1992) халх Монголын хойт зүгээс хүмүүний дүрстэй адгуусны байдалтай, олон янзын шар нүүртэй, С, Е, Я, А, Н хэмээх нэртэй хүмүүс ирж монголын цогт эрдэнийг булаан авна…, … энэ үед лам хүн хар хүний боол болно, лам хүн цэрэгт мордоно…, ноён хүн нохой мэт болно. …Тэр цагт хүрээ хийд байвч цэрэг түшмэд дайснуудын балгас болно. Энэ цагт Монголын шашин, төр нэрийн төдий болно”. Энэ бошго Монголын түүхийн нэгээхэн хэсгийг өгүүлж байна. Коминтерний зөвлөлт орос улсын нөлөөгөөр Монголын төр хэрхэн ор нэрийн төдий болж, тэдний даалгавраар хэчнээн олон лам хуврагийг буудан алж, сүм хийдийн эвдлэн сүйтгэснийг бүгд мэднэ. Ноёд баядыг феодалын үлдэгдэл хэмээн нүд үзүүрлэж тэдний сонгох сонгогдох эрхийг хасаж, хөрөнгийг хурааж байсаныг түүх өгүүлдэг. Энэ үеийн хүртэл түүнийг бошиглосон бүхэн биелэлээ олсоныг харж болно.

Харин хүн төрөлхтөний ирээдүйд нүүрлэх аюул гамшигийн талаар уг гэрээслэлд юу гэж өгүүлсэнийг сонирхвол,

Ишлэл 2: “Ирээдүйг иш үзүүлсэн бошгууд”, хуудас 145-146. “…Монголын сайн хувь заяатай хүмүүс сүсэг бишрэлээ нэн хичээвэл их хэрэгтэй…, Бурханы шашныг мандуулагч Түвд орноо… Богд Банчин гэгээн, Ламын гэгээн хоёрын зарлиг гарна. Түүнээс хойш барс жилээс 7 сарын 15 хүртэл хятад орос орны амьтанд муу тул…, хойшид Монгол улсын эдлэх зовлон хуучирч нэлээд арилах болно.
…Бас хонин жилийн долоон сарын 11 нд баруун хойт зүгээс их гал одны гэрэл гарч байсан. Түүний шалтгаанаар тэнгэрийн хилэн их болж, хан хурмаст болон найман аймаг, лусын хаад, элдэв шашны сахиус, савдагууд ихэд хилэгнэн орос хятадуудад хөнөөл авчрах болно. Тэр учир шалтгаанаар тэнгэрийн аюул, лусын аюул, газар хөдлөхийн аюул, түүнд хөнөөгдөхийн аюул, цэрэг дайны аюул хийгээд мэдэх мэдэхгүй хижиг өвчний аюул, салхий шуурга тэргүүтэн гал усны аюул нүүрлэнэ… эдгээр муу ёрыг биелэхийн өмнө Алтангэрэл, Бисман тэнгэрийг сайн уншвал өлзий хутаг болно…” гэх номлоод шашны олон хуврагууд маани мэгзэмийг амны уншлага болгож, Оточ, Дарь эх хийгээд Цагаан шүхэртийн хариулга хийх хэрэгтэй… Ном их уншиж, эргэл хийвээс сайн болно” гэжээ.

Бусад зөнчдөөс ялгаатай нь Богд хутагтуудын гэрээслэлд ирэх цагийн гай гамшигийн хохирол багатай даван туулахад гагцхүү зөв сэтгэл, сүсэг бишрэл, залбирал, ном тус болохыг сургасан байдгаараа онцлогтой.
VIII Богдын халх Монгол түмэндээ зориулсан гэрээслэлээс товчхон сийрүүлбэл,

Ишлэл 3: “Ирээдүйг иш үзүүлсэн бошгууд”, хуудас 148-149, 151, “Ар халх та нар минь ээ, Би гурван мянган ертөнцийг өдөр шөнийн хамт товчлон зургаан цагт та нарыгаа эргэх эрхтэй билээ. Жэвзүндарнат би бээр, ар халх юугаан үүрийн харанхуйд нэг, наран гарахад нэг, өдөр дунд нэг, үдшийн бүрэнхийд нэг, өдөрт дөрвөн удаа эргэдэг шүү. Намайг чин сэтгэлийн угаас үнэн сүсэгтэйгээр санадаг хүмүүс нэн цөөн байна. …Та нарын татсан тамхины утаа огторгуйн наран сарны гэрлийг бүрхэх цаг ирж байна. Та нарын уусан архи их мөрөн далай мэт болоод гаталж болохгүй байна.

…Энэ цөвүүн цагт цагаан тамхины үр дэлгэрч гарна. Тэр цагт алт мөнгөө өгч татна. Түүний хойно арван цагаан буянтай үр хүүхдээ даяар өгч татна. Эцэс сүүлд нь өөрийн нүдээ өгч татна биш үү. Хойд төрөлдөө гурван мянган ертөнцийн галав өчтөл Очирт тамын зовлонг үзнэ. Басхүү та нарын хийсэн хилэнц, үйлдсэн нүгэл чинь миний баруун зүүн алган дээр минь эрлэгийн толь мэт илхэн байна…

…Ар халх та нар минь, алт мөнгийг их зүүж, эдэлж хэрэглэвээс амны хишиг заяаны буян чинь зайлах, хойд насанд чинь тамын хадаас, биенд чинь гинж болж эдлүүлэх болно.Энэ цөвүүн цагт алт мөнгийг таван цэнгээс илүү бүү эдэл. Миний үгийг зөрчиж эдэлбээс аливаа муу хорт дайсны гарт түргэн учирч зовох болно шүү”” хэмээн айлджээ.

Алт мөнгөөр авгай хүүхдээ болон алд биесэээ ороож, оюунаар бус эд мөнгөөр баярхан гайхуулах дуртай монголын толгой хоосон баячууд, ядахдаа бурханд сүслэх сүсэг бишрэл байдаг бол энэ сургаалыг нэг хараасай.

Эх сурвалж:mongolcom.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин