Дуучин Daisy кино бүтээгчдийг шүүмжилж, улаан хивсийг “унтраав”
Хөгжмийн найруулагч нөхрийнхөө ажилд туслан, өөрсдийн гэсэн студитэй болсондоо ихэд урамтай яваа дуучин Д.Дэлгэрцэцэгийг фэнүүд нь Daisy нэрээр мэддэг. Рок попын өнгөт үрэл гэгддэг “Киви” хамтлагийн сайхан бүсгүйчүүдийг худалч, хулгайчаар нь дуудаж, уран бүтээлийг нь гутаасан хэмээн буруутгаж байсан тэрбээр хааяа хатуухан үгс “чулуудчихдаг”.
“Миний муу аав” уран сайхны кинонд тоглож байсан дуучин бүсгүй маань харин сүүлийн үед найруулагч, жүжигчид рүү овоо хараагаа “онилсон” бололтой. Дэлгэцэнд гарч буй шинэ кинонуудыг шимтэн үздэг ч, сэтгэлд үлдэх юмгүй урам муутайхан буцдаг гэх Daisy маань “Сүржин пиар рекламтай улаан хивсний ёслол энэ тэртэй нээж байсан нэг киног телевизээр үзлээ.
Худлаа өнгөцхөн сэтгэсэн бас ямар ч логик байхгүй. Ер нь ямар хүмүүс кино хийгээд байна, сонирхогч уу бүү мэд. Мэдэхгүй сэдвээрээ кино хиймээргүй юм байна, манайхан. Ийм байдаг байх гэсэн таамаг төдий гоомой юм болоод байна. Шүүмж биш зүгээр сэтгэгдэл шүү. Сайн киночид бол байна аа, байна” гэж кино бүтээгчдийг шүүмжлээд авлаа.
Улаан хивсний ёслолыг ёстой л “унтрааж” хаясандаа огтхон ч харамсаагүй дуучин бүсгүй хувьд, амьдралдаа ганцхан удаа кинонд тоглосон. Ахиж тоглох ч үгүй гэдгээ хэвлэлийнхэнд мэдэгдсэн удаатай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ