“Челси” Францаас тэнцээтэй буцлаа
Хоёр сар гаруйн хугацаанд завсарлаад байсан Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лиг эргэн ирлээ. Өнгөрсөн шөнө хасагдах шатны хүрээнд хоёр тоглолт болсон юм. Тэр дундаа Францийн шилдэг баг болох “ПСЖ” клуб талбай дээрээ Английн “Челси” клубыг хүлээж авсан тоглолт олны анхаарлын төвд байлаа. Ерөөс шөвгийн 16-гийн тоглолтууд хоёр онцлох тулаан байгаагийн нэг нь энэ байсан.
Өнгөрсөн жил хоёр баг шөвгийн наймд учраа таарч, “Челси” айлын талбайн гоолын дүрмээр хагасшигшээд үлдэж байсан. Тэгвэл энэ удаад зочлон тоглолтоосоо тэнцээтэй буцлаа.Тоглолтын36 дахь минутад хоёр төвийн хамгаалагчийн дамжуулалтаар баруун жигүүрийн хамгаалагч Иванович гоолдож тооны харьцааг нээсэн. Харин 54 дэх минутад Кавани хариуг нь барьснаар хоёр баг тэнцлээ.Уг нь “ПСЖ” олон аюултай довтолгоон өрнүүлж байсан ч “Челси”-гийн хаалгач Куртуа гайхалтай байж, багаа хожигдлоос аварсан юм.
Одоо хариу тоглолт “Челси”-гийн талбайд болно. Өнгөрсөн жил шөвгийн наймд учраа таарахдаа Францад 3:1-ээр хожигдсон ч Лондонд 2:0-ээр буулгаж авч чадсан.Тэгвэл энэ удаад 1:1-ээр тэнцсэн тоглолтын дараа хариу тулааныг талбай дээрээ хийхээр болж байна.
Эх сурвалж: #000; font-weight: bold;" href="http://www.mminfo.mn/content/71072.shtml?alias=sport">www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ