Р.Анхням үндэсний брэндээр гоёжээ
Оскарын шагналт найруулагч Жан Жак Анногийн “Чонон сүлд” кинонд тоглоод ирсэн жүжигчин Р.Анхням Монголоороо гоёж яваад иржээ. Түүнийг киноны зураг авалтад оролцохоор эх орноосоо мордоход нь үндэсний үйлдвэрлэл эрхлэгч "Exclusive" компани монгол үндэсний дээл, өмсгөл болон өдөн хүрэм зэргийг иж бүрнээр оёж бэлэглэжээ. Оскар хүртсэн найруулагчийн зинонд урилгаар тоглоно гэдэг их нэр хүнд төдийгүй Монголоо дэлхийд сурталчлах боломж гэж харсан учраас Р.Анхнямыг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ гоёсон гэдгийг "Exclusive"-ийнхэн хэлж байлаа. Жүжигчин Р.Анхням киноныхоо талаар өгүүлэхдээ “Жинхэнэ монгол эмэгтэй ямар байдаг вэ гэдгийг л гаргаж ирээч” гэж найруулагч маань надаас хүссэн. Би чадлынхаа хэрээр л тоглосон. Дэлхий даяараа нээлтээ хийж, олон оронд гарах энэ киног үзсэн хүн монгол эмэгтэйн дотоод мөн чанарыг энэ дүрээр харах нь. Үүнийг яаж харуулах вэ гэж нэлээд их толгойгоо гашилгасан. Миний жил хагасын хөдөлмөр юм уу даа” хэмээжээ. Түүний хичээл зүтгэлд үндэсний үйлдвэрлэлийнхэн хүч нэмж, зөвхөн түүнд зориулан ганцхан хувь хувцас үйлдвэрлэж өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ