“Экзим” банкны ажлын хэсэг ХХААЯ дээр ажиллана
ХХААЯ-ны удирдах ажилтны шуурхай хурал өчигдөр болж өнгөрсөн долоо хоногт Дэд сайдын өгсөн чиглэл, үүргийн биелэлтийг дүгнэж, цаг үеийн мэдээлэл сонсов.
Энэ үеэр Мал, эмнэлэг, үржлийн газрын эпидемиологич бөгөөд тандалт шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэнП.Болортуяа малын галзуу өвчний тохиолдлын талаарх мэдээллийг дуулгалаа. Тэрээр “Өнөөдрийн байдлаар 13 аймгийн 38суманд 49 тохиолдлоор 67 мал, амьтан өвчилсөний 43,3 хувийг үхэр, 31,3 хувийг чоно, үнэг эзэлж байна. Өнгөрсөн долоо хоногт Увс, Баянхонгор аймгийн хоёр суманд найман мал амьтан өвчилж, аймгийн МЭАЦЛ-иороор оношлогдож, уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу голомтын бүсэд 14 хоногийн хугацаатай хязгаарлалт тогтоож, холбогдох арга хэмжээ авч байна” гэлээ.
Харин ГТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн М.Ариунболд “БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 20,4 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар тариалангийн бүс нутгуудад үр тариа хадгалах зориулалттай 91,0 мянган тоннын нийлбэр багтаамжтай элеваторууд байгуулахаар болж, тендерт шалгарсан “Синоконст” компанитай CN-MN-F2012 дугаартай гэрээ байгуулсан. Энэ дагуу тус улсын “Экзим” банкны ажлын хэсэг ХХААЯ-нд өнөөдөр ажиллаж, цаашид төслийг хэрхэн үргэлжлүүлэх талаар санал солилцоно” хэмээлээ.
Ингээд Дэд сайд Б.Батзориг Улсын сайн малчин, тэргүүний фермер, тариаланч, тариаланч хамт олны шагналыг энэ долоо хоногт Засгийн газрын гишүүд, ХХААЯ-ны төлөөлөл орон нутагт нь гардуулахаас гадна Сайдын зөвлөлийн хурал, Удирдах ажилтны зөвлөгөөний бэлтгэл ажлыг сайн хангахыг газрын дарга нарт үүрэг болгосон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ