Тарваган шийр эмийг хилээр гаргахыг завджээ
Дорнод аймгийн Баян-Уулын Эрээнцавын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсад үйлдвэрлэдэг тарваган шийр эмийг их хэмжээгээр гаргахаар завдсан иргэнийг саатуулжээ.
Энэ хэрэг өнгөрсөн баасан гарагт болсон бөгөөд ОХУ руу гарах гэж байсан Чулуунхороот сумын гуравдугаар багийн иргэн Ч-ын эзэмшлийн “Истана” маркийн автомашиныг хилчид шалгахад 500 боодол буюу 6000 ширхэг тарваган шийр эм машиндаа нуусан байв. Уг хэргийг шалгуулахаар холбогдох хуулийн байгууллагад нь шилжүүлсэн байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ