ХААИС-ийн удирдлагуудыг шүүж байна
Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбаа болон Д.Янжмаа, Б.Болдбаатар, Ц.Амарсайхан нарын хэргийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шүүж байна. Б.Бямбаа нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, хуурамч бичиг баримт үйлдэн сургуулийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй гэж сэжигтнээр татжээ.
Энэ хэргийг шүүх хурал өнгөрсөн 2014 оны зургаадугаар сард тус шүүхэд болж Б.Бямбаа нарыг гэм буруугүй гэж үзэн цагаатгах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг дүүргийн II прокурорын газраас хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд эсэргүүцэл бичсэнээр хэргийг дахин шүүхээр болсон билээ.
Авлигатай тэмцэх газраас явуулсан мөрдөн байцаалтаар Б.Бямбааг Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуульд 800 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.Түүнчлэнсургуулийн дэд захирал Ц.Амарсайханаар хуурамч тушаал гаргуулж, гэрээматериал бүрдүүлэн, ерөнхий санхүүч Д.Янжмаагаар хууль бус гүйлгээ хийлгэсэн гэж үзэн энэхүү хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ