Селфинээс болж дайн дэгдэх шахав
Израйлийн мисс бүсгүйн Ливаны мисстэй хамт авхуулсан селфинээс болоод зарим Ливанчууд өөрийн нутгийн гоо бүсгүйг цолоо хураалгах ёстой гэж үзэж байна.
Учир нь тэр үндэстнийхээ дайсантай зургаа авхуулсан нь байж боломгүй явдал гэнэ.
Энэ сарын 25-нд ялагч нь тодрох гоо бүсгүй шалгаруулах тэмцээний бэлтгэлд оролцон Маяами хотод байгаа Израйлийн мисс Дорон Маталон, Ливаны мисс Сэли Грэйг нарын зураг Инстаграм сүлжээнд нийтлэгджээ.
Хоёр улс нь дайны байдалд байгаа ба 2006 оны сөргөлдөөнөөс хойш хилийн боомтууд нь эзгүйрсэн гэж хэлж болно.
Ливанчууд Израйль руу аялах болон холбоо тогтоовол шоронд орох эрсдэлтэй байдаг бол Израйлийн бараа бүтээгдэхүүнийг Ливанд хориглосон байдаг.
Харин Ливаны мисс бүсгүй өөрийгөө хамгаалж “ирсэн өдрөөсөө хойш Израйлийн миссээс зугтаж байсан ба харин нэг удаа Словени болон Японы миссүүдтэй зургаа авхуулж байхад нь Израйлийн мисс гэнэт хажуунаас нь орж ирээд селфи хийж сүлжээгээр тараасан” гэжээ.
Эх сурвалж: Reuters
СЭТГЭГДЭЛ БИЧИХ