"Facebook"-ээс болж эмээдээ гар хүрчээ

Олон нийтийн “Facebook” сүлжээ хосуудын дунд маргаан үүсгэж, гэр бүл салалтанд нь ч нөлөөлөх болсон. Тэгвэл Америкт “Facebook”-ээс болж ач охин нь эмээгээ зодсон хэрэг гарсан байна.

Флорида мужид оршин суудаг Рейчел Анне Хайес гэгч бүсгүй “Facebook”-ийн найзын хүсэлтийг нь хүлээж аваагүйн төлөө 72 настай эмээгээ олон удаа алгадаж зоджээ.

Эмээгээ зодож танхайрсан бүсгүй өдгөө Флорида мужийн Пинеллас хотын шоронд хоригдож байгаа аж. Цагдаа нарын мэдээлснээр Рейчел Анне Хайес эмээгээ алгадаж, зодох үедээ согтуу байсан гэнэ.

27 настай Рейчел Анне Хайес өмнө нь согтуугаар жолоо барьснаас гурван удаа баривчлагдаж байсан аж.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ