Тусгай дугаарт ирсэн дуудлагуудад дүгнэлт хийжээ

Мэдээлэл шуурхай удирдлагын төвд иргэдээс шуурхай мэдээлэл хүлээн авдаг тусгай дугаарын утсуудаар ирсэн дуудлагуудад судалгаа шинжилгээний баг ажиллан дүгнэлт хийж ажиллажээ. Үүнтэй холбоотойгоор нийслэл хотын дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн дарга, дэд дарга, хэв журмын тасгийн дарга нарыг урьж санал бодлоо солилцон уулзалт зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар болон бусад удирдлагууд оролцов.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг түргэн шуурхай болгох, дуудлага мэдээллийн дагуу цаг алдалгүй очих, яаралтай арга хэмжээ авахад ялангуяа гэр хороололд амьдардаг айл өрхүүдийн хаягжилтыг сайжруулах, "Болзох цэг" цэг байгуулах, баяр ёслол тэмдэглэлт өдрүүдэээр дуудлага мэдээллийн нөхцөл байдал ямар байдаг, эргүүлийн цагдаагийн ачааллыг тэнцвэржүүлэхэд юуг анхаарах зэрэг асуудлаар ярилцаж, судалгааны багийн гаргасан дүгнэлтийн дагуу санал солилцсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин