Мадоннаг хэн бухимдуулав
Алдарт дуучин Мадоннагийн шинэ цомог болох "Unapologetic Bitch" ирэх онд борлуулалтад гарах ёстой байсан ч олон нийтийн сүлжээнд түүний 13 трак нь хуулбарлах боломжтойгоор цацагдсан байна. Тэрээр өөрийн бүрэн дуусаагүй байсан цомог ийнхүү цацагдсанд ихэд бухимджээ.
“Хорлонтой хүмүүсийн хийсэн энэ ажиллагаа нь уран бүтээлчдэд хийсэн хүчирхийлэл. Энэ бол хорлон сүйтгэх ажиллагаанаас ялгарах юм алга. Урьдчилан цацагдаад байгаа эдгээр дуунууд угтаа гэрийн хувилбар байсан бөгөөд тал нь цомогт орохгүй. Нөгөө хэсгийг нь өөрчлөн бэлтгэж байгаа юм. Ер нь үүнийг терроризмын нэг хэлбэр гэж болно биз дээ? Хүмүүс яагаад уран сайнхны бүтээлийг устгахыг хүснэ вэ? Хулгайлах ямар хэрэг байна? Надад яагаад цомгоо гүйцээх боломжийг өгөхгүй байгаа юм бол?” хэмээн сүлжээгээр сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ