Тарган эрийн зугаацал амьтны аминд хүрчээ

Испанийн Лусена хотын оршин суугч 145 килограмм жинтэй эр Зул сарын үзэсгэлэн худалдаанд оролцохоор бэлтгэн нэгэн хашаан дотор зогсож байсан илжигнүүд рүү явж ороод уулгалан хашгирах найзуудынхаа баяр хөөрийн дор нэгэн дээр нь морджээ. Хөөрхий амьтныг азгүйтэл дайрч, түүн дээр мордсон “зорчигч” хэтэрхий хүндэдсэн байна.

Орь дуу тавин хашгирч байгаа илжгэн дээр инээд сацруулан сууж буй эрийн гэрэл зураг интернэтээр жинхэнэ тарж байгаа аж. Бахдалтай нь аргагүй зургаа даруулсны эцэст бүдүүлэг эр илжгэн дээрээс буугаад юу ч болоогүй юм шиг гэр рүүгээ явжээ.

Хэд хоногийн дараа хөөрхий илжигний бие муудсан байна. Эзэд нь түүнийг малын эмч дээр аваачтал илжигний дотор эрхтэнүүд “зад үсэрсэн” байжээ. Нэг хоногийн дараа илжиг өөд болсон аж.

Амьтан хамгаалагчид зэрлэг этгээдийг олохын тулд гол, мөрнийг ч сөхөж үзнэ гэдгээ амлав. Лусена хотын цагдаа нар ч энэ хэрэг явдлыг шалгаж эхэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ