Гар утсаар залилан хийдэг байсан этгээдийг шүүжээ
Дархан-Уул аймгийн харъяат А.Болд гэгч Мобикомын үүрэн телефоны гар утсыг ашиглан Сүхбаатар аймгийн 9951-тэй дугаарын сүүлийн дөрвөн тоог сольж залган тус аймгийн иргэдийн гар утсанд холбогдон тэдний хамаатан садан, танил хүн нь мэтээр “Сүхбаатар аймаг руу явж байна, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд машин эвдэрсэн, дугуй хагарсан, бензингүй болсон” гэж худал ярьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн, Улаанбаатар хотын иргэдийг гуйж, тэдгээрийн дансыг ашиглан хохирогч нараас мөнгийн шилжүүлэн авдаг нийт 8 удаагийн давтан үйлдлээр бусдын 2,510,000 төгрөгийг залилан мэхэлж авчээ.
Түүний энэ үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн148 дугаар зүйлийн 148.2дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Сум дундын 19 дүгээр шүүхээр хэлэлцээд шүүгдэгч А.Болдыг Эрүүгийн хуулийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар шийтгэж, хохиролд 2,510,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Болд нь гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаанаа “мөнгөгүй байсан болохоор танихгүй хүмүүсийн гар утас руу залгадаг, Сүхбаатар аймгийн хүмүүс миний үгэндитгээд мөнгө явуулаад байдаг болохоор Сүхбаатар аймгийн иргэдийн утас руу байнга залгадаг байсан” гэж тайлбарласан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ