Баянзүрх дүүрэг төсвөө батлав
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдаан болсон байна. Хурлаар дүүргийн 2014 оны Төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл болон 2015 оны Төсвийн төслийн тухай, 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай гэсэн дөрвөн үндсэн асуудлыг ярьжээ.
Тус хуралдаанаар дүүргийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын биелэлтийг “Бүрэн хангалттай” гэж дүгнэн, 2015 оны зорилтыг батлахдаа Баянзүрх-Эрүүл иргэн-27 ажил, Баянзүрх-Боловсролтой иргэн-22 ажил, Баянзүрх-Баян иргэн-27 ажил, Баянзүрх-Баталгаатай иргэн-23 ажил, Баянзүрх-Бохирдолгүй ирээдүй-16 ажил,нийт 115 ажил хийхээр төлөвлөн баталсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ