Австралид хутгатай этгээд найман хүүхдийг хөнөөлөө
Австралийн алс хойд хэсэгт орших Квинсленд мужийн Кэрнс хотын Манура эрэг дээрх нэгэн байшин дотроос найман хүүхдийн цогцос олдлоо. 15-18 насны тэдгээр хүүхдүүдийг хутгалуулж амиа алдсан гэв. Өглөөний 11,20 минутын орчимд 34 настай эмэгтэйг хутгалж, хүнд гэмтээлээ гэсэн дуудлага цагдаад ирсэний дараа дээрх хэргийг илрүүлжээ. Амиа алдсан хүүхдүүд бүгд хамаатнууд байсан бөгөөд 34 настай эмэгтэй тэдний нэгнийх нь ээж байсан ажээ. Гэхдээ энэ халдлага террорист этгээдүүдтэй холбоотой эсэхийг хараахан тогтоогоогүй байна.
Сануулахад, өнгөрсөн долоо хоногт Австралийн Сидней хотын төвд байрлах кафе руу алан хядагчид дайрч, 30 гаруй хүнийг барьцаалсан хэрэг гарсан билээ. Энэ хэргийн улмаас хоёр энгийн иргэн амиа алдсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ