Кардашьяны эрэгтэй хувилбар

Реалити шоуны од Ким Кардашьяны нэр хүнд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Эдүгээ түүнийг дууриахыг хүссэн хүүхнүүдээс гадна эрчүүд ч мөн адилхан болохыг хүсэх болжээ. 23 настай Жордан Жэймс Парк хэдэн жилийн турш пластик мэс заслын тусламжтайгаар өөрийн шүтээнтэйгээ адилхан болохыг эрмэлзэж байгаа аж.


Жордан Ким Кардашьянд дурлаж ийнхүү түүнтэй адилхан болохоор шийджээ. Тэрбээр гоо сайханчаар ажилладаг агаад од бүсгүйн нүүр будалтыг дууриаж, түүнтэй адилхан зүйлс хэрэглэдэг байна.


Гэвч энэ бүхэн түүнд нэг л дутуу санагдах тул пластик мэс засалчид ханджээ. Шүтээнтэйгээ адилхан болохын тулд саахь залуу 50 орчим косметик хагалгаанд орж уруул, хацрынхаа хэлбэрийг өөрчлөн ботокс тариулж, хөмсгөө хүртэл засуулсан байна. Ким Кардашьянтай адилхан болохын тулд тэрбээр ойролцоогоор 150 мянган ам.доллар зарцуулаад байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ