Хөвсгөл аймгийн татварынхан 30 сая төгрөгийн урамшуулал авчээ

Нийслэлийн дүүргүүдийн татварын хэлтсийнхэн өөрсдийгөө 6.6 тэрбум төгрөгөөр урамшуулсан нь олны эгдүүцлийг хүргэж байсан. Тиймдээ ч УИХ-ын дарга З.Энхболд улсаас авсан дээрх мөнгийг нь буцаан төлүүлэх шийдвэр гаргасан юм.

Тэгвэл үүнтэй адил хэрэг Хөвсгөлд аймагт гарчээ. Тодруулбал тус аймгийн татварын хэлтсийхэн татварын орлогын төлөвлөгөө давуулан биелүүлсний урамшуулал болгож энэ онд орон нутгийн давсан орлогоос 30 сая төгрөг авсан байна. Санхүү төрийн сангийн хэлтсээс Татварын хэлтэст 30 сая төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрч шилжүүлжээ.

Б.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ