Гадаадын 20 иргэнийг албадан гаргажээ

Харьяатын тухай хуулинд Монголын харьяат болох гэсэн иргэд таван жил зайлшгүй Монголд амьдарсан байх, тухайн таван жилийн нэг жил дотор нь 12 хоногоос дээш хугацаагаар гадагшаа гарч болохгүй. Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү цалин тэмгэмжтэй байж шалгуур хангана гэсэн заалт бий.

Тэгвэл өчигдөр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар Монгол Улсад оршин сууж буй БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэдтэй уулзсан. Тэд манай улсад оршин сууж буй Өвөр Монгол иргэдийн санал бодлыг сонсч, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өглөө. Монголчуудыг нэгтгэхийн тулд дээрх хуулийг өөрчлөх талаар ирэх намрын чуулганаар шинэ хуулийн төсөл өргөн барьж, батлуулахаар төлөвлөж байгаа гэж ИХШХЕГ-ын төлөөлөл ярив.

Өнгөрсөн хугацаанд манай улсад оршин сууж байсан Өвөр Монгол иргэдийг албадан буцаасан тохиолдол цөөнгүй гарсан. Энэ жил эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн шалтгаанаар 11 хүн, Монгол Улсад байх визийн хугацааг хэтрүүлсэн шалтгаанаар 3 хүн, Монгол Улсын виз бүртгэлийн журмыг нэг жилд хоёроос дээш удаа зөрчсөн шалтгаанаар 1 хүн, гэмт хэрэгт холбогдсон 2 хүн, эрх бүхий байгууллагын хүсэлтээр 3 хүнийг албадан гаргажээ. Харин ӨМӨЗО-ны 20 гаруй хүн Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан байна.Өнгөрсөн хугацаанд манай улсад оршин сууж байсан Өвөр Монгол иргэдийг албадан буцаасан тохиолдол цөөнгүй гарсан. Монгол Улсад сурч боловсрох, ажил хийх, аж ахуй эрхлэх, хөрөнгө оруулах, хувийн хэрэг зэргээр оршин суух олон талын боломж хуулиар бүрэн нээлттэй байдаг боловч дээрх БНХАУ-ын иргэд өргөдөл хүсэлтээ гаргаагүйн улмаас Монгол Улсаас хөөгдөх шалтгаан болдог аж.Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин