ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төв фэйсбүүктэй боллоо

ДЭМБ-ын Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн орнууд дундаас Монгол улс анх удаа Шуурхай удирдлагын төвтэй болж, 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нээлтээ хийж байсан.

Энэхүү төв нь ДЭМБ-ын Ази, Номхон далайн баруун эргийн бүс, ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, 21 аймаг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, 5 аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй шууд холбогдон үйл ажиллагаа явуулах боломжтой.

Тус төв нь аудио, видео хурлын тоног төхөөрөмж, утасгүй интернэт сүлжээ, кабелийн телевиз, дуу шуугианаас тусгаарласан зориулалтын хана, нэмэлт цахилгаан эх үүсвэрээр хангагдсан.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төв нь олон улсын дүрэм, шинэ болон сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх стратегийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдал, халдварт өвчний дэгдэлт, цар тахал, гамшгийн үед бэлэн байдлыг хангахад;

• Хариу арга хэмжээг шуурхай удирдан зохион байгуулах;

• Шийдвэр гаргагчдыг үнэн, зөв, бодит мэдээллээр хангах;

• Салбарын болон салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн үүрэгтэй.

Тэгвэл өнөөдөр тус төв албан ёсны Facebook хуудастай боллоо. Уг хуудаснаас мэргэжлийн байгууллагуудын албаны эх сурвалжтай, үнэн бодит, хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой юм. /https://www.facebook.com/EOC.health/

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин