744 сая төгрөгийн хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэнэ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар дараахь хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэхээр болжээ. Үүнд: 627 сая 570 мянган төгрөгийн үнэ бүхий 3 тээврийн хэрэгсэл болон нэмэлт тоноглолыг Монгол наадам цогцолбор НӨҮГ- т, 48 сая 350 мянгантөгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн ЗДТГ-т, Бүгд найрамдах Солонгос улсын Өмнөд Генгсан мужийн Хаман сумаас хандивласан 69 сая төгрөгийн үнэ бүхий 3 тээврийн хэрэгслийг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эзэмшилд олгох юм.
Эдгээр хөрөнгийг данс бүртгэлдээ бүртгэн авахыг эзэмшигч байгууллагын дарга, захирал нарт даалгасан байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ