Жүжигчин Б.Энхтүвшин "гүнжтэйгээ" үргэлж уулздаг
Хэн хэзээ хэнтэй амьдрахыг хувь тавилан л шийддэг хорвоод таарч тохирохгүй бол тус тусынхаа замаар явдаг нь хорвоогийн жам гэлтэй. Үүний жишгээр бяцхан охины аав ээж болсон ч нэг л өдөр хоёр тийш болж, тусдаа амьдрах болсон жүжигчин Б.Энхтүвшин А.Ганчимэг нарыг эргэж нийлээсэй хэмээн фенүүд нь нууцхан хүлээж суудаг.
Тэрбээр А.Ганчимэгтэй тусдаа амьдрах болсон талаараа ихэд нууцалж буй бөгөөд хайр нь дундаас мэндэлсэн бяцхан охинтойгоо уулздаг болохоо олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
Тэрээр охиноо төрөхөд Солонгосын КВС телевизтэй хийсэн гэрээгээ цуцалж монголд ирсэн бөгөөд одоо ч уран бүтээлийнхээ хажуугаар зав гаргаж бяцхан охинтойгоо уулздаг сайн аав бололтой дог шүү.
Жүжигчин Б.Энхтүвшин "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" "Зүүдэнд ч оромгүй явдал" киногоороо үзэгчдэд танигдсан бөгөөд тун удахгүй нээлтээ хийх "Зүрх зогсохгүй" хэмээх дэлгэцийн шинэ уран бүтээлд тогложээ.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ