Г.Алтанхүүгийн хурлыг 14 хоногоор хойшлуулав
Хамтран амьдрагчаа хөнөөсөн гэх Г.Алтанхүүд холбогдох хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс 14 хоногоор хойшлууллаа. Г.Алтанхүүг найз охин н.Цэдэн-Ишийн хөнөөсөн хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг санаатай алсан, 98.1-ийн бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутган шүүсэн юм.
Хуралдаан өдөржингөө үргэлжилсэний эцэст шүүхээс хэргийг нэмэлт шинжилгээнд буцааж, 14 хоногийн хугацаатай хойшлуулах шийдвэр гаргалаа.
Г.Алтанхүү нь найз охиныхоо биед гэмтэл учруулж, зоддог байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Тэрээр өмнөх шүүх хурлын үеэр "Би талийгаачтай хайр сэтгэлийн холбоогүй байсан. Мөн хардах хэмжээнд хүртлээ дотно болоогүй байсан юм. Надаас мөнгө зээлье гэхэд нь би татгалзтал тэр намайг зогсоо зайгүй алгадаад байсан. Тиймээс би хундагаар хамар руу нь, баруун гараараа хавирга руу нь цохисон" гэж мэдүүлсэн байдаг.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ