Уур амьсгалын өөрчлөлтийн хор хөнөөл нэмэгдэх хандлагатай байна

Энэ үгийг өчигдөр болсон“Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдлийн шинэчилсэн үнэлгээ” сэдэвт Дасан зохицох V Бага хурлын үеэр Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч, Уур амьсгалын өөрчлөлтийн албаны дарга Д.Дагвадорж хэлсэн юм. Түүний мэдээлснээр Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдлийн үнэлгээний 1 дүгээр илтгэл дэх үзүүлэлтүүд 2 дугаар илтгэлээр улам баталгаажиж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл улам таагүй болж, учруулж буй хор хөнөөл нь нэмэгдэх хандлагатай байна.

“Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдлийн шинэчилсэн үнэлгээ” илтгэл анх БОНХЯ-ны санаачлагаар 2009 онд хийгдэж байжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар нарийвчлан судлах, судалгааны дүнг олон нийтэд хүргэх, бодлого арга хэмжээний төлөвлөлтөд тусгах зорилгоор гаргасан анхны илтгэл5 жилийн дараа дахин шинэчлэгдсэн байна.

БОНХЯ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санаачлагаар “Бишрэлт-Плаза” зочид буудлын хурлын танхимд болсон Бага хурлаар уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний шинэчилсэн илтгэлд туссан судалгааны гол үр дүнг танилцуулж, хариу арга хэмжээний талаар хэлэлцэн, салбар хоорондын хамтын ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож байна. Санал солилцогсдын бүрэлдэхүүн нь яамны болон төсөл, хөтөлбөрийн мэргэжилтнүүд, эрдэмтэд, хувийн хэвшлийн төлөөлөл, төрийн бус байгууллагууд аж.

Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний хоёрдугаар илтгэл нь манай оронд одоо ажиглагдаж байгаа болон ирээдүйд бий болох уур амьсгалын өөрчлөлт, түүний улс орны эдийн засаг, орон нутгийн иргэдийн амьжиргаанд нөлөөлөх асуудлыг шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэлд тулгуурлан, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн хорооны 5 дугаар тайлан илтгэлийн дүгнэлтүүдэд үндэслэнбодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, эрдэмтэн судлаач, багш оюутнууд, олон нийтийн хэрэгцээнд зориулан гаргасан юм.

Бага хуралд БОНХ-ийн Сайд С.Оюун, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны II Нарийн бичгийн дарга, Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Т.Матийсэн нарын албаны хүмүүс үг хэллээ. С.Оюун “Хоёрдугаар илтгэл нь Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг” гэдгийг тэмдэглэн “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан Нью Йорк хотноо болсон дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтад оролцож үг хэлэх, мөн салбар хуралдааныг даргалахдаа энэхүү илтгэл дэх шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээ, мэдээлэл, дүгнэлтийг иш үндэс болгон мэдээлснийголон улсын байгууллага, өндөр хөгжилтэй орнууд ихээхэн сонирхож хүлээн авсан” хэмээн онцоллоо.

Өнөөдөр үргэлжлэх хурал“Уур амьсгалын өөрчлөлтөөс нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах, дасан зохицох боломжууд” сэдвээр ярилцана гэж БОНХЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин