Нацистуудын хүн дээр хийдэг байсан аймшигт туршилтууд

Дэлхийн 2-р дайны үед нацистууд амьд хүн дээр санаанд оромгүй аймшигт туршилтуудыг хийж байсан нь хожим илэрч зохих шангаа хүртэцгээсэн билээ. Нюрнбергийн шүүх ажиллагааны үеэр нацистын 20 эмч, 1 хуульч, 2 даргыг жинхэнэ цуврал алуурчид гэж дүгнэсэн бөгөөд эднээс 7 эмч цаазын ял сонсож, 5 хүн бүх насаараа, 4 хүн их бага хэмжээгээр хоригдох болсон ба 7 хүн тодорхой шалтгаанаар цагаадсан байна. Тэд чухам ямар туршилтыг хийж байсан бэ?

#ff3300;">Даралтын хэмжээ:

Немцийн эмч Зигмунд Рашерыг 20 км-ийн өндөрт нисдэг нисгэгч нарын биеийн байдал их зовоож байв. Бөөнөөр хорих Дахау лагерийн ерөнхий эмч байсан тэрээр тусгай барокамеруудад хоригдлуудыг оруулан янз бүрийн даралтан дор туршилт хийдэг байжээ. Дараа нь тэдний гавлыг нээж тархийг нь судалдаг байлаа. Туршилтанд хөөж оруулсан 200 хүнээс 80 нь мэс заслын ширээн дээр нас барж, бусад нь буудуулсан байна.

#ff3300;">Цагаан фосфор:

1941 оны 11-р сараас 1944 оны 1-р сар хүртэл Бухенвальдад цагаан фосфорт түлэгдсэн шархыг эмчлэх аргыг хүн дээр туршиж байжээ. Ямар дүгнэлт гарсан нь тодорхойгүй байгаа ч хангалттай олон хүний амь насыг авч одсон нь мэдээж.

#ff3300;">Төрөл бүрийн хорнууд:

Бухенвальдын хоригдлуудад өгдөг хоол нь тун хэцүүхэн юм байлаа.Дээр нь 1943 оны 12-р сараас 1944 оны 10-р сард хоолны асуудал бүр ч хэцүү болов. Учир нь немцүүд хоригдлуудын хоолонд төрөл бүрийн хор хийж хүний биед үзүүлэх сөрөг нөлөөг судлах болжээ. Хоол дөнгөж өгсний дараа хагалгааны өрөөнд хөөж аваачаад задлан хийх тохиолдол дэндүү олноор гарч байв. 1944 оны намар фашистууд ханаж залхаад туршилтанд оролцуулсан бүх хоригдлуудыг буудан хөнөөжээ.

#ff3300;">Цэвэрлэгээ:

1941-1945 онд немцийн Карл Клауберг гэгч эмч хэдэн сая хүмүүсийг ахар богино хугацаанд үр хүүхэдгүй болгох арга хэрэгслэл хайж, олон тооны туршилт хийснээрээ алдаршжээ. Тэр нилээд амжилтанд хүрч байсан бололтой. Аушвиц, Ревенсбрюк болон бусад лагерийн хоригдогсдод йод, мөнгөний нитрат тарьдаг байсан гэнэ. Энэ нь цус алдалт, тэвчишгүй өвдөлт, хорт хавдрыг араасаа дагуулж байсан ч хүнийг үнэхээр үргүй болгож байжээ. Мөн радио идэвхт цацрагаар шарж / заримдаа түлж / цэвэрлэх аргыг бодож олсон байна.

#ff3300;">Тэнгисийн ус:

Нацистуудын хүн дээр хийдэг байсан аймшигт туршилтууд

Далай тэнгисийн ус уухад тохиромжгүй болохыг нацистууд дахин баталсан бололтой. Дахаугийн лагерьт Австрийн эмч Ганс Эппингер, профессор Вильгельм Байгльбек нар 1944 оны 6-р сард хүн усгүйгээр хэр удаан амьдарч чадахыг туршжээ. Туршилтанд оруулсан 90 цыган хүнд тэнгисийн шорвог уснаас өөр юу ч өгдөггүй байлаа. Эцэст нь хүмүүс хатаж цангахын туйлд хүрч саяхан угаасан шалыг хүртэл долоож байжээ.

#ff3300;">Сульфаниламид:

Сульфаниламид бол нянгийн эсрэг нийлэг бодис билээ. 1942 оны 7 сараас 1943 оны 9 сар хүртэл немцийн профессор Гебхард тэргүүтэй фашистууд энэ бодис сахуу, татран, арьсны үхжилтийг хэрхэн эмчилж байгааг судлахыг хүсчээ. Энэ туршилтандаа хэнийг ашигласан гэж бодно? Бяцхан хүүхдүүдийг шүү!

#ff3300;">Гичний хий:

Гичний хий гэх химийн зэвсэгт өртөж түлэгдсэн хүн таарахгүй л бол эмч нар яаж эмчилгээний арга боловсруулах билээ? Бас бэлэн хоригдол байхад өвчтөн эрж хол явах хэрэг юун. 2-р Рейхийн ухаантнууд энэ дайны турш ийм л юм бодож олсон байна.

#ff3300;">Хумхаа:

СС-ийн хауптштурмфюрер, Анагаах ухааны доктор Курт Плетнер хумхаагийн эсрэг эм олж ердөө ч чадахгүй байлаа. Туршилтанд оруулсан Дахаугийн 1000 хоригдол ч тус болсонгүй. Хөөрхийлэлтэй амьтдыг халдварт тээгч шумуулын тусламжтайгаар өвчлүүлэн янз бүрийн эм бэлдмэлээр эмчилдэг байлаа. Тэдний тэн хагас нь амьд гарч чадаагүй юм.

#ff3300;">Осголт:

#ff3300;">

Дорнод фронт дээр байгаа немцийн цэргүүд Оросын хүйтэн өвлийг тэсвэрлэж чадалгүй олноор осгож байв. Иймээс мөнөөх Зигмунд Рашер гэх эмч Дахау болон Аушвице лагеруудад осголтыг судлах, эмчлэх туршилтыг хийж байв. Үүний тулд хоригдлуудад нацистын цэргийн дүрэмт хувцас өмсгөөд мөстэй усанд хийдэг байжээ. Эмчлэх арга нь 2 янз: эхнийх нь халуун устай онгоцонд хийх, дараагийнх нь 2 шалдан хүүхний дунд хэвтүүлэх. Эхний арга арай илүү үр дүнтэй байжээ.

#ff3300;">Ижил хүйстнүүд:

Ижил хүйстнүүд энэ дэлхий дээр байх ёсгүй гэж нацистууд үзэж байв. Иймээс доктор Карл Вернет тэргүүтэй эмч нар Бухенвальдын уламжлалт биш бэлгийн чиг хандлагатай хоригдлуудад мэс ажилбар хийж, салтаанд нь “эр бэлгийн гормон“ бүхий капсул байрлуулсан байна. Шарх нь эдгэрмэгц эмэгтэйчүүдийн хорих руу илгээж тэдэнтэй бэлгийн харьцаанд орохыг эмэгтэйчүүдээс шаарддаг байжээ. Ийм туршилтын үр дүн юу болсон нь тодорхойгүй байна.

#ff3300;">Ихрүүд:

Бараг хагас мянган ихрүүд немцийн эмч, Анагаах ухааны доктор Йозеф Менгелийн аймшигт туршилтын золиос болсон юм. Тэр ихрүүдийн нүдэнд шууд химийн бодис тарьж нүдний өнгийг нь өөрчлөхөөр оролдож байсан гэдэг. Түүний бас нэг солиотой санаа нь сиамын ихрүүдийг бүтээх явдал байлаа. Тэр энэ зорилгоо гүйцэлдүүлэхээр хоригдлуудыг хооронд нийлүүлэн оёж байв. 1500 хоригдлоос 200 хүрэхтэй үгүйтэй нь амьд үлджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ