Найз охиноо хөнөөсөн гэх Г.Алтанхүүгийн шүүх хурал завсарлалаа
Хамтран амьдрагчаа хөнөөсөн гэх Г.Алтанхүүд холбогдох хэргийн шүүх хурал дөнгөж сая завсарлалаа. Хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болж байгаа юм. Г.Алтанхүүг найз охин н.Цэдэн-Ишийн хөнөөсөн хэрэгт буруутган шүүж байна. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг санаатай алсан, 98.1-ийн бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутган шүүж байна. Г.Алтанхүүд холбогдох шүүх хурал өмнө нь болж байсан ч хэргийг нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Г.Алтанхүү нь найз охиныхоо биед гэмтэл учруулж, зоддог байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Тэрээр өмнөх шүүх хурлын үеэр "Би талийгаачтай хайр сэтгэлийн холбоогүй байсан. Мөн хардах хэмжээнд хүртлээ дотно болоогүй байсан юм. Надаас мөнгө зээлье гэхэд нь би татгалзтал тэр намайг зогсоо зайгүй алгадаад байсан. Тиймээс би хундагаар хамар руу нь, баруун гараараа хавирга руу нь цохисон" гэж мэдүүлсэн байдаг.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ