Урлагийн гурван төрлийг нэгэн дор дэлгэнэ
Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач А.Өлзийжавхлан, дизайнер А.Энхсайхан, архитектор А.Долгорсүрэн нарын хамтарсан уран бүтээлийн "Үндэстэн" үзэсгэлэн өнөөдөр 18.00 цагаас Glamour арт галерейд нээлтээ хийх гэж байна.
Уг үзэсгэлэн нь Монгол үндэстний уламжлал,зан үйл, ёс суртахуун ,байгаль эх дэлхийдээ дасан амьдрах чадвар, хэл соёл-энгийн бөгөөд оюунлаг ард түмний онцлогийг өөр өөрсдийн өнгө төрх, бодол санаагаар илэрхийлэн үзэгч олондоо дэлгэн толилуулах юм байна. Үзэсгэлэнд нийт 6 макет, 1 баримал, 18 уран зураг, загварын 1 коллекцууд дэлгэгдэх юм.
Долоо хоног үргэлжлэх “Үндэстэн” үзэсгэлэнд урлагийн гурван өөр төрлийг нэгэн дор дэлгэн харуулах хэдий ч уран бүтээлчийн бүтээлүүд нь тэдний нэгдмэл санааг агуулсан байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ