Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана
Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал 14:30 цагт эхэлнэ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагаас эхлэх ёстой байсан ч хуралдахгүй болж цуцлагдсан.
УИХ-ын дарга З.Энхболд “Чуулган хуралдахгүй боллоо” гэж хэлсэн бол УИХ-ын гишүүн М.Зоригт “УИХ-ын гишүүдийн ирц бүрдэхгүйгээс чуулганы хуралдаан цуцлагдлаа” хэмээн жиргэсэн. Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхэд, харах үйлчилгээний тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 13 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байсан юм.
Байнгын хорооны хурлын дараа чуулганы хуралдаан болох юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ