“Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би” дуу болжээ
Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол”шүлэг дуу болон мэндэлжээ. Ард иргэдийн дунд алдаршсан энэхүү шүлэгт УГЗ Б.Бямбабаяр ая зохиож,Хоймор нутгийн дуучин СТА Отгойн Баянмөнх дуулж олонд хүртээл болгохоор зэхэж байна. Монголын яруу найргийн охь болсон “Тусгаар тогтнол ”энэхүү шүлгээрхийгдсэн дуу энэ сарын 25-нд тоглогдох Отгойн Баянмөнхийн “Тусгаар тогтнол” тоглолтоор олонд хүртээл болох нээ. Тоглолтын зар хэдийнээ товлогдож олны дунд хүлээлт үүсгээд байна. Яагаад гэвэл энэ удаагийн тоглолт зүгээр нэг зохиолын дуунытоглолт биш театрчилсан байдлаар тавигдаж байгаа гэсэн.Эзэн Чингисээс улбаалж, Бутралын үе, Эх орон тусгаар тогтнолоо олж авсан үе гээдмонголын үе үеийн түүхийг магтан дуулсан бүтээлүүддуулагдах учраас зохиолын дуучдын дунд тэсрэлт хийх нь гэдэг шум ч иргэдийн дунд хэзээний дэгдээд байна. Мөндуучин МУГЖ Ө.Уянга,СТАБ.Болдбаатар, Uverturaхамтлаг, Хар сарнай хамтлагийн дуучин Амараа, Улаан сарнай бүжгийн хамтлаг, ХЦДБЧуулгын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож уран бүтээлээ өргөн барих нээ. Дашрамд дурдахад Отгойн Баянмөнх сүүлийн жилүүдэд өөрийн бүтээлүүддээ эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлсэн дуунуудаар баяжуулж байгаа. Үүнийг хийхийн тулд зөвхөн дуулах хангалтгүй,хойч үедээ ч мэдрүүлэх нь чухал гэж Их дээд сургуулиуд болон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Тусгаар тогтнол” эссэ бичлэгийн уралдаан, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд гар зургийн зарлаад байгаа юм билээ. Тийм болохоороо ч ард иргэдийн дунд эх орны дууч тодотголыг зүүж, уран бүтээлчид нь ч Отгойн гэхээсээ илүүтэйгээрТусгаар тогтнолын Баянмөнх гэдэг болсон гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ