Тахарын алба БНСУ-д ялтан шилжүүллээ
Монгол улс, Бүгд найрамдах Солонгос улс хооронд 2007 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Ялтан шилжүүлэх тухай” гэрээний дагуу Тахарын алба өнөөдөр тус улсад ялтан шилжүүлэх ажиллагааг зохион байгууллаа. Ялтан шилжүүлэх ажиллагааг БНСУ-ын иргэн Жон Те Сонын өөрийн гаргасан хүсэлт болон холбогдох байгууллагуудын зөвшөөрөлд үндэслэн гүйцэтгэсэн юм. Тахарын албаны хувьд БНСУ-ын холбогдох албан тушаалтнуудад хүлээлгэж өгөх ажлыг Буянт-Ухаа агаарын боомтоор зохион байгууллаа.
Өмнө нь Тахарын алба Монгол улс, Оросын холбооны улсын хооронд Эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэний ба эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн харилцааны тухай гэрээ, Тахарын албаны тухай хууль зэргийг үндэслэн нэр бүхий 3 ялтныг ОХУ-д шилжүүлэх ажиллагааг амжилттай зохион байгуулсан юм.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ