Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад ял оноолоо

Монгол Улсын “Хүний хөгжил сан”, “Халамжийн тухай”, “Хүний хөгжил сангийн төсвийн тухай” хууль, Засгийн газрын 2010 оны 347 дугаар тогтоол болон түүний дагуу гарсан дүрэм журмаар тодорхойлогдсон албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн “Хүний хөгжил сан”-гаас Монгол Улсын харъяатаас гарсан 299 иргэнд 139.426.000 төгрөгийн, нас барсан 127 иргэнд 17.957.000 төгрөгийн Эх орны хувь хишиг, “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хуулийг зөрчин “Халамжийн сан”-гаас 41 иргэнд Бүгд Найрамдах Казакстан улсад эмчилгээ, оношлогоо хийлгэн ирэхэд унааны нэг талын хөнгөлөлт болгон 8,924,680 төгрөгийн тэтгэмж, Улаанбаатар хотод эмчилгээ, оношлогоо, хийлгэсэн нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй 16 иргэнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй, оношлогоо хийлгээгүй байхад 3,155,650 төгрөгийн тэтгэмжийг олгуулан улсад нийт 260.033.330 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсанЯ.Сьезд,Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний газрын Асрамжийн газрын зохион байгуулагчаар ажиллаж байсан О.Файзол, Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний газрын Асрамжийн газрын зохион байгуулагчаар ажиллаж байсан А.Хайролмажитнарт холбогдуулан Дүүргийн 2 дугаар прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх хэргийг хянан хэлэлцээд,Я.Сьезд, О.Файзол, А.Хайролмажит нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Я.Сьездэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгтзааснаар тодорхой албан тушаал эрхлэх ялыг3 жил хасч, 5 жилийн хугацаагаар хорих ял, О.Файзолд Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныгжурамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь зааснаар тодорхой албан тушаал эрхлэх ялыг 3 жил хасч, 3 жил 6 сарынхугацаагаар хорих ял, А.Хайролмажит-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх ялыг 3 жил хасч 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин