Ц.Алдармаагийн хэргийг дахин шалгахаар боллоо

“Шинэ үе” продакшны залуу жүжигчин Ц.Алдармаагийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Анхан шатны шүүхээс Ц.Алдармаад долоон жилийн хорих ял оноосон. Уг гомдлыг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол хянан хэлэлцээд, гэмтлийн зэрэг тогтооход ойлгомжгүй зүйл байна гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Хуралд улсын яллагчаар Б.Бямбадагва, даргалагч шүүгчээр Н.Батсайхан, шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр М.Алтанцэцэг, Б.Дашдорж, Т.Мөнхтуяа, Н.Мандах, Д.Энхцэцэг нар оролцов. Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар нэг нэгрүүгээ буцалсан ус цацаж гэмтээж байсан юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин