Багануурыг нийслэлийн хамгийн өрсөлдөх чадвартай хот болно гэлээ
Улаанбаатар хотоос 135 км-ын зайд орших Багануур дүүргийг Нийслэлийн дагуул хот болгох тухай асуудлыгУлаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэхерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрт тусгасан байдаг. Багануур дүүргийг бие даасан хот болгохын тулд эхлээд Нийслэлийн ЗДТГ-аас “Хотын үндсэн дүрэм”-ийн төслийгболовсруулж,дүрмийг иргэдийн оролцоотойгоор хэлэлцэж батлуулахаар болсон. Энэ ажлын хүрээнд Хотын үндсэн дүрмийн хэлэлцүүлгийг Багануур дүүрэгт зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж болон иргэдийн төлөөлөл оролцсон бөгөөд Багануур хотын үндсэн дүрмийн төслийг иргэдэд танилцуулж, тэдний санал бодлыг нь сонссон юм.
Багануур хотын дүрмийн төсөл батлагдсанаар Нийслэлийн хүн амын хэт төвлөрөлийг сааруулж, бүх талаараа юунаасч хараат бус болж хөгжих юм гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл онцлон хэллээ. Тэрээр “Багануурчууд Та бүхэнд маш их боломж байна. Багануур дүүрэг бие даасан хот болон хөгжихийн тулд эхлээд үндсэн дүрэмтэй болох ёстой. Үндсэн дүрэм гэдэг бол үндсэн хууль гэсэн үг юм. Өнөөдөр тус дүүрэгулсад 4,1 тэрбум, нийслэлд 5,4 тэрбумын татвар төлж, дүүрэг өөрөө 0,8 тэрбумын татварын орлогоо авч байна. Үүний шалтгаан нь бие даасан хот биш болохоор тэр шүү дээ. Хэрвээ бие даасан хот болчихвол улс, нийслэлд төлж байгаа тэр их татвараа өөр дээрээ авч бүх талаараа хөгжих бүрэн боломжтой болж, иргэд Хотын даргаар ямар ч намын харъяалалгүй хүнийгдундаасаа сонгодог болно. Энэ ч үүднээс иргэдийн дундаас сонгогдсон хүн иргэддээ л үйлчилнэ гэсэн зарчимтайгаар ажлаа гүйцэтгэх учир Та бүхний төлөө гэсэн жинхэнэ удирдагчтай болох юм. Ийм учраас Багануур хотын үндсэн дүрмийг баталж, бие даасан хот болгохыг зорьж байна. Удахгүй энэ бүхэн биелэлээ олж, Багануур дүүрэг нийслэлийн нутаг дэвсгэр дээрх хамгийн өрсөлдөх чадвартай хот болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Дүүргийн ИТХ-аас 2006 онд Багануур дүүргийг бие даасан хот болгон өөрчлөхийг дэмжих эсэх талаар санал асуухад иргэдийн 95,8 хувь нь дэмжиж байжээ. Энэ удаад ч мөн адил Багануурчуудын хүсэн хүлээсэн энэ байдал өнөөдөр биеллээ олох гэж байгаад олон хүн талархалтай хандаж байлаа. Тус дүүргийн иргэд хотынхоо дүрмийн төслийг ихэд дэмжиж байгаагаа илэрхийлж, хэлэлцүүлэгт санал бодлоо идэвхитэй илэрхийлж байв. Тухайлбал, Хотын даргын ажиллах хугацааг 6 жил болгож, Аж үйлдвэрийн паркт химийн хортой төмрийн үйлдвэрүүдийг барихгүй байх, тус дүүргийн харъяалалгүй иргэнд газар олгохгүй байх,дүүргийнхээ хаягжилтыг монгол хэлээр бичих гэх зэрэг хотын дүрмийн төсөл дээр иргэд олон саналыг хэлж, өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн дүрэмтэй болох гэж байгаад талархаж байсан юм.
Багануур дүүргийг Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд5982 га нутаг дэвсгэртэй, 60 орчим мянган хүн амтай, уул уурхай, эрчим хүч, хими технологи, барилгын материалын үйлдвэрлэл түлхүү хөгжсөн стратегийн ач холбогдол бүхий хот болгохоор тусгажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ