Чуулганы хуралдаан цуцлагдлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагаас эхлэх ёстой байсан ч хуралдахгүй болж цуцлагдлаа.
УИХ-ын дарга З.Энхболд “Чуулган хуралдахгүй боллоо” гэж хэлсэн бол УИХ-ын гишүүн М.Зоригт “УИХ-ын гишүүдийн ирц бүрдэхгүйгээс чуулганы хуралдаан цуцлагдлаа” хэмээн жиргээд байна. Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхэд, харах үйлчилгээний тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 13 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байсан юм.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ