Төрийн албаны 186 ажилтны цалинг бууруулахаар болжээ
Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуультай холбогдуулан 186 албан тушаалтны цалинг нийслэлийн төсвийн төсөлд бууруулж тооцохоор болжээ.
Тодруулбал, өчигдөр Нийслэлийн ирэх оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлэг болсон бөгөөд үүгээр улсын нэгдсэн төсвийн үзэл баримтлалтай уялдуулан нийслэлийн харьяаны төрийн албан хаагч болох 186 ажилтны цалинг ийнхүү бууруулах талаар танилцуулсан юм.
Ирэх оны улсын нэгдсэн төсөвт хэмнэлт гаргаж ирэх жил төрийн албан хаагчийн тоог нэмэхгүй, төрийн албаны чиг, үүргийн давхардлыг бууруулах, дэд орлогч, зөвлөх, гэрээт ажилтны орон тоог бууруулна гэж буй. Ингэхдээ зөвхөн шинэ хөрөнгө оруулалтын улмаас боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарттөрийн үйлчилгээний цар, хүрээ нэмэгдэхтэй холбоотой орон тоо, урсгал зардлын нэмэгдлийг төсөвт тусгахаар болсон. Бусад тохиолдолд орон тоог нэмэхгүй гэж байгаа. Энэ хүрээнд ирэх онд төрийн албаны нийт 345 дэд, орлогч, зөвлөх, гэрээт ажилтныг цомхотгохыг төсөвттусгасан. Тэгвэл нийслэлийн хувьд ч гэсэн ийнхүү хэмнэлт гаргахаар болжээ.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ