Ээжийн тань танд хэлээгүй бас хэзээ ч хэлэхгүй 8 зүйл
Эх хүн, ээж хүн гэдэг үр хүүхдээ хэвлийд нь бий болсон цагаас эхлээд төрөх, өсөх бүхий л үед нь үргэлжид хайрласаар байдаг. Энэ хорвоо ертөнцөд бүхэл бүтэн хүн төрүүлж өсгөнө гэдэг гайхалтай зүйл боловч бид ихэнхдээ энэ тухай боддоггүй. Эх хүн гэдэг агуу гайхамшигт ертөнц биднийг халуун хүйтэн, хар цагаанаас хамгаалж өсгөхдөө бидэнд зарим зүйлийг хэлдэггүй бөгөөд эдгээр 8 зүйл бол тэдний бидэнд хэлээгүй бас хэзээ ч хэлэхгүй зүйлс юм.
Чи түүнийг уйлуулдаг.
Тэр жирэмсэн болсон гэдгээ мэдэхдээ, төрөхдөө, чамайг гараас нь хөтлөх үед гээд олон үед уйлсан. Тэр чиний баяр баясал хийгээд зовлон гунигийг мэдрэхдээ чамд анзаарагдсан ч үгүй ч баярласандаа эсвэл шаналсандаа уйлж байдаг.
Тэр сүүлийн хэрчим бялууг идэхийг хүсдэг.
Тэр үүнийг үнэхээр их хүсдэг. Гэвч чамайг хараад, чи түүний хувьд өөрийнх нь хүслээс ч илүүтэй чухал учир чамд өгдөг.
Тэр чиний төлөө айдаг.
Чамайг асран халамжлахын төлөө бүхнээ хийдэг энэ хүн чамайг гэрээсээ гарах бүрт чинь араас чинь харсаар үлддэг. Мөн өвдөх бүрт чинь дэргэд чинь байдаг.
Тэр өвдөлтийг мэдэрсэн.
Зөвхөн төрөлтийн үеэр ч бус жирэмсэн байхдаа хавиргыг нь чи өшиглөхөд ч тэр өвдсөн. Бас хөхөө хөхөж байхдаа чамайг хазахад ч өвдөлтийг мэдэрсэн. Чи түүнд сэтгэлийн төдийгүй биеийн үй олон өвдөлтийг мэдрүүлсэн.
Тэр өөрийгөө төгс биш гэдгийг мэднэ.
Тэр өөрийгөө маш ихээр шүүмжилдэг. Чиний алдаа бүрийн төлөө тэр өөрийгөө зэмлэдэг. Тэр төгс ээж байхыг хүсдэг ч төгс хүн гэж ерөөс байдаггүй. Тэр цаг хугацааг буцааж, бүхнийг илүү сайн, илүү дээр болгохыг хүсдэг. Гэсэн хэдий ч тэр чиний төлөө чадах бүхнээ хийсэн.
Чиний нулимс үргэлж түүний зүрхийг шархлуулдаг.
Чиний цурхиран уйлах дуу түүний хувьд хамгийн аймшигтай дуу. Тэр чиний нулимсыг зогсоохын тулд бүхнээ хийсэн. Гэвч хэрвээ энэ боломжгүй бол түүний зүрх мянгантаа цуурдаг.
Тэр чамайг унтаж байх үед өхөөрдөн хайрлаж, биширдэг.
Өдөржин ямар нэгэн зүйл хийсээр ядарсан чамайг унтаж байх үед чинь тэр чамайг харах дуртай. Яг энэ үед нь чи нүдээ нээвэл түүний нүдэнд ямар их хайр гэрэлтэж байгааг чи харж чадна.
Тэр бүхнийг дахин хийх болно.
Тэрээр туулж өнгөрүүлсэн бүхэн нь хичнээн хэцүү байсан ч ямар ч нөхцөлд чамайг орхихгүй. Ямар ч эмэгтэй хүний хувьд үр хүүхэд нь хамгийн үнэтэй зүйл нь байдаг.
эх сурвалж: horom.com
СЭТГЭГДЭЛ БИЧИХ