“Зуншин” компанийн барилгыг нураана
Нийслэлд зөвшөөрөлгүй баригдаж, улмаар хүний амь нас эрсдүүлээд байгаа барилгын компаниудын барилгыг нураана гэдгийг МХЕГ-ын дарга Д.Батмөнх хариуцлагатайгаар мэдэгджээ.
Түүний хэлснээр нийслэлд хэд хэдэн барилга байгаа бөгөөд мэргэжлийн хяналтын байцаагчдын албан шаардлагыг биелүүлдэггүй “Зуншин” компани тэдний нэг аж. Өнгөрсөн оны долоодугаар сарын 05-ны өдөр актаар барилгын үйл ажиллагааг нь зогсоочихоод байхад маргаашнаас нь эхлээд үйл ажиллагаагаа явуулж байгаад замын зорчих хэсгээр явж байсан машинтай хүний дээрээс төмөр унагаж аминд нь хүрсэн удаатай. Нийслэлд зөвшөөрөлгүй 23 барилга байгаа гэнэ. Эдгээр барилгыг шалгаж байгаа бөгөөд ямар ч бичиг аваагүй, төрийг үл хүндэтгэн барилга угсралтын үйл ажиллагаа явуулж, хөдөлмөрийн аюулгүй байдлын үйл ажиллагааг мөрдөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлана. Барилга, хот байгуулалтын яамтай хамтарч тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах арга хэмжээ авна.
Тухайлбал, мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлагаар “Зуншин” компанийн үйл ажиллагааг гурван сараар зогсоосон ч барилгыг нураах асуудлыг Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар ч ярьж байгаа гэнэ шүү.
Эх сурвалж www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ