Хуримын анхны шөнөө хориход өнгөрүүлсэн явдал гарчээ
Саудын Арабын нэгэн хорих газрын ажилтнууд засан хүмүүжүүлэх байгууллагынхаа нэгэн өрөөг 30 настай ялтан эрийн хуримын анхны шөнийг өнгөрүүлэхэд зориулж “чимэглэжээ”. Тэр хоригдлын хуримын ёслол Бурайда хотын хойд хэсэгт орших шоронд болсон аж. Хорих өрөөг анхны шөнөө өнгөрүүлэхэд зориулж тохижуулсан байна.
Шоронгийн ажилтнууд Саудын Арабын засан хүмүүжүүлэх байгууллагууд үргэлж эрүүл, аюулгүй, тохь тухтай орчинг хангахын төлөө хичээн ажилладаг хэмээн өгүүлэв. Бурайда хот тус улсын төв хэсэгт Эль-Касим мужид байрладаг юм. Энэ жил явуулсан хүн амын тооллогоор тус хотод 400 мянга орчим хүн амьдардаг гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ