В.Путиныг дуурайн хөдөлдөг хүүхэлдэйг үнэ хаялцуулна

Германы Кельн хотын “Team Breker” дуудлага ху­дал­дааны газар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг дуу­­­райлган хийсэн хөдөл­дөг хүүхэлдэйг үнэ хаял­цуулан худалдах аж.

Үнэтэй хүү­хэлдэй хийдгээрээ нэр­тэй Швей­царийн мас­тер Крис­­­тиан Байи энэхүү хүү­­хэл­­дэйг ур­ла­жээ.Пид­­­жак­тай сууж буй В.Путин Крым, Севасто­полийг ОХУ-ын бүрэл­дэхүүнд оруулах хуульд өдөн үзгээр гарын үсэг зу­ра­хыг харуулах хүүхэлдэй толгойгоо хөдөлгөн бод­лого­ширно.

Ширээний ард суух хүүхэлдэй гараа хөдөлгөж, их л нухацтай суух бөгөөд Ерөнхийлөгчийн ширээн дээр байх дэнлүү нь орос ахуйг санагдуулах аж. Дууд­лага худалдаа ирэх арван­нэгдүгээр сарын 14-15-нд болох юм.

Сонирхуулахад К.Байи­гийн хийсэн хөдөлдөг хүү­хэлдэй зургаан мянга гаруй ам.долларын үнэ хүрчээ

Эх сурвалж: ikon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ