Согтуу эмэгтэй голын усанд 10 цаг хөвөөд амьд үлджээ
57 настай Шен Алиан байжиу хэмээх Хятад архи уусныхаа дараа толгойгоо сэргээх зорилгоор голын усанд шумбажээ. Хубэй мужийн Хуангши хотын Янгзе голын усанд шумбасан тэрээр удалгүй ухаан алдаж унасан байна. Гэнэт нүдээ нээгээд хартал 75 км-ийн зайтай орших Руичан хотод ирсэнээ мэджээ.
“Нүд харанхуйлаад эхэлсэн. Дараа нь юу болсоныг санахгүй байна” гэж Алиан ярив. Шен Алиан хүйтэн усанд удаан хугацаагаар хөвж явсан тул биеийн хэмийн дулаан алдагдаж нас барах нь гарцаагүй. Гэтэл толгой нь усны гадаргуу дээр ил гарч ирэн, зөөлөн хөвж амьд үлдсэнийг гайхамшиг гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй юм. 10 цагийн дараа сэргэсэн Алиан тусламж дуудахад тосгоны иргэн аварчээ. Согтуу хүний усанд живэх магадлал илүү өндөр байдаг ажээ.
Эх сурвалж: 24tsag.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ